Friday, February 27, 2009

Итали дасгалжуулагч 1.

Надад Итали юм бүхэн таалагддаг. Түүх соёл, байгаль, ард түмэн бас хөлбөмбөг нь. Яагаад гэдгийг сайн мэдэхгүй юм. Италичууд багийн спортонд өндөр амжилт гаргадаг нь тэдний сэтгэлийн их хөөрөл, нийтэч хамтач зан араншинтай нь шууд холбоотой болов уу. Ингээд Италийн хөлбөмбөгийн сайн тоглогчоос шилдэг дасгалчуулагч болсон хүмүүсийг товч танилцуулье.



1927 оны 9 сарийн 26нд төрсөн Беарзот 1946 оноос нутгийнхаа Интер, Катаниа, Торино багуудад тоглосоор 1964 онд өөрийн карьераа төгсгөж дасгалчуулагч болохоор шийджээ. Олигтой сайн тоглогч болж чадаагүй тэрээр Торино багийнхаа туслах дасгалчуулагчаар ажлийнхаа гарааг эхэлжээ. Удалгүй Сери-С-д Прато багийг удирдаж байхад, тэр үеийн Италийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ферруцио Валкарежжи Беарзотыг өөрийн туслахаар ажилахыг санал болгосноор тэр шигшээ багтай холбогдсон юм. Энцогийн анхны том тэмцээн нь 1974 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байлаа. Удирдсан багаа 1968 оны Европын аварга болгож 1970 оны дэлхийн аварга-д аман хүзүүдүүлсэн Валкарежжи-г нэг жил Фулвио Бернардини орлосны дараа Энцо Беарзот Скуадра Аззурри-г 1975-1986 оны хооронд бүхэл бүтэн 11 жил удирдсан юм. Сонирхолтой нь түүний багт өдгөөгийн шилдэг дасгалчуулагчид болох Ф.Капелло М.Тарделли нарийн тоглогчид тоглож байлаа. Ингээд 1978 оны Дэлхийн аваргад 4 байр эзлэсэн Беарзот 1982 онд сайн баг бүрдүүлж чадсан ч хэсэгтээ 3 тоглож 3 тэнцжээ. Энэ л үед Беарзотийн авьяас Росси-гийн аз гийсэн юм. Хэсгээсээ гарснаас хойш Италичууд Аргентин, Бразил, Польш, Германыг дараалан xожиж 44 жилийн дараа дэлхийн аварга цол ахин хүртжээ. Энэ дэлхийн аваргийн өмнө хээл хахуулийн хэрэгт орооцолдоод байсан Росси-г Э.Беарзот л багт хэрэг болох довтлогч гэж сонгож авсан юм.

No comments: