Barcelona
Sunday, March 1, 2009
31:0
Монгол орон даяараа зурагтныхаа өмнө
Манай Монгол улсын бүх хүмүүс нэгэн зэрэг хэзээ зурагтныхаа өмнө сууж юуг тэгтлээ их үзэж байсан бэ? гэж асуувал монгол хүн болгон Халтар Царайтыг гэж хэлнэ. Тиймээ энэ киног гарч байх үед орон даяар авто машины хөдөлгөөн зогсож гудамжинд хүн үзэгддэггүй байлаа. Ягаад гэвэл Халтар Царайт кино бол хуучний Зөвлөлтийн тагнуултай олон ангит кинонуудаас тэс өөр байж хаа байсан Өмнөд Америкын Венесуэлагийн баян ядуугийн амьдралыг харуулсан анxны жинхэнэ савангийн дуурь байлаа. Би энд хамт сурдаг Венесуэла охиноос Халтар Царайт киноны талаар асуусан боловч дээр үеийн кино тэгээд ч Венесуэлад маш ихээр олон ангит киног хийдэг болохоор сайн мэдэхгүй байсан. Ямартаа ч Испани нэр нь Цара Суциа 1992 онд хийгдсэн Оросод гарсны дараа Монгол телевиз авсан байх. монголоос гадна Индонез болон Англид гарсан. Киноний гол дурд Эстерелла Монтенегро (Эстерлита биш боллолтой) буюу Соня Смит болон Мигел Анxел Гонзалез буюу Гейллермо Давила нар тогложээ. Тэд хамтдаа энэ киноноос гадна маш олон кинод хамтран тоглосон уран бүтээлчид юм байна. Испани хэлэнд жижиг одыг бас Эстерелла гэдэг юм байна.
Мигел Анxел

Santa Ortigosa буюу Gigi Zanchetta

Candelaria буюу Eva Blanco. Монголчуудыг түүнийг нохой Замура гэдэг нэрээр нь сайн мэднэ. Одоо бараг муу санаалж олон уут барьж салбагнаж явдаг хүнийг Замура шиг гэж их ярьдагдаа.

Horacio Gonzalez буюу Humberto Garcia

Rebeca буюу Chony Fuentes

Нууц ноёнтон( энэ нэр бас л хэлц үг болсон) буюу Elio Rubens

Toni буюу Adolf Cubas

Saturday, February 28, 2009
Итали хөлбөмбөгчид гадны лигт.
Өөрийн шилдэг лигтэй Европын орнууд болох Итали Испани болон Английн тоглогчид өөр улсын лиг-д тоглох нь ховор тохиолдол. Эдгээр улсуудаас Италичууд тун сонин. Угийн их гэрсэг бас хамтач сэтгэлийн хөдөлгөөн ихтэй ард тумэн. Ийм ч болоод тэр уу багийн спортонд Италичууд өндөр амжилт гаргадаг. Чи Итали хөлбөмбөгчин бол Италидаа л тоглох бичэгдээгүй хууль энд үйлчилдэг. Гэвч сүүлийн 10 жилээс өмнө өөр улсийн лигүүдэд гарж байсан тоглогчидын ихэнх нь өөрийн карьераа сунгах үүднээс хөлбөмбөг төдийл хөгжөөгүй улсын клубүүдэд тоглодог байлаа. Ингээд Итали хөмбөмбөгчид гадны лигүүдэд хэрхэн тоглож байсаныг сонирхье.
1976 он Лацио багийн шилдэг довтлогч Жоржио Чинагли хойд Aмерикын Нью Йорк Космос багд тоглох болсон нь Итали хөлбөмбөгчидийн эхлэл гэж үздэг. Түүний энэ шийдвэрт латин америк эхнэр нь ч нөлөөлсөн нь дамжиггүй. Үүний дараа 1982 оны дэлхийн аварга Италийн багийн гол тоглогчид болох Марко Тарделли, Жанкарло Антонини нар Швейцарыг Роберто Бетага Америкыг зорьсон нь тухайн үедээ олон хүмүүсийг гайхшируулж байлаа.
Дараагийн 10 жилд гадагш тоглогч гараагүй бөгөөд 1994 онд дэлхийн аваргаар од нь гийсэн Сальваторе Скиллачи Жубило Ивататай гэрээ байгуулсан юм. Ювентуст амжилттай тоглож чадахгүй байсан Фабрицио Раванелли 1996 онд Будант Албионийг зорьсон юм. Раванелли Миддлесброд эхний л улирлаа сайн тоглосон. Раванеллиг Англи руу явсаны дараа Жанфранко Зола Челси-д ирлээ. Хамгаалах дуртай хурд багатай Италичууд хэзээ ч премьер лигэд амжилт олохгүй гэсэн яриаг Зола үгүйсгэж клубтээ 7 жил тоглохдоо Челсигийн түүхэн дэх хамгийн алдартай тоглогч нь болсон юм. Золагын энэхүү амжилт нь Челси-д тоглогч дасгалжуулагчийн ажлыг амжуулж байсан Жианлука Виаллитай салшгүй холбоотой байв. Раванелли Зола нарыг Англид амжилттай толгож байх зуур Лоренцо Аморузо (Глазго) Жианлука Феста (Миддлесбро) Амедио Карбони (Валенси) Руггиеро Риззителли (Мюнхен) Никола Берти (Тоттенхэм) нар гадны багуудтай гэрээ байгуулсан байлаа. Мөн эдгээр тоглогчидоос илүү онцлох хүмүүс бол Роберто Донадони мөн Валтер Зенга нар. Экс шигшээгийн дасгалчуулагч маань Америкын Метро Старс-д ( дараа нь Ал-Иттихад багт) нэг улирал, шилдэг хаалгач маань Нью Энгланд-ад, ФИФА-гын шударга тоглогчийн шагналт Паоло Ди Канио Селтикт (сүүлд Шеффелд, Вест Хэм, Чарлтон багуудад), тоглосон ганцхан жилдээ лигийн шилдэг довтлогч болсон Кристиан Виери Атлетико Мадридад (дараа нь Монако), бидний сайн мэдэх Иван Женнаро Гаттузо Глазго-д тус тус тоглож байв. Золагийн нөлөөгөөр Сери А-гийн ирээдүйн шилдэг хамгаалагч Кристиан Пануччи, Самүэл Далла Бона болон одоог хуртэл тоглож буй Карло Кудичини нар Челси-д ирж байсан бол Раванеллигийн жишгээр Массимо Макароне Миддлесбро-д орж байлаа. Эдгээрээс гадна Дино Бажо, Даниел Массaро нар Англи болон японд хэсэг тоглосон юм.
2004 он санхүүгийн хямралаас гарах зорилготойгоор ювентус баг Марко Ди Вайог Валенси-д, Фабрицио Микколиг Бенфикад, Энцо Марескаг Севилла-д, Алессио Такчинардиг Виллареал-д Марк юлианог Мальорка-д тус тус зарсан бөгөөд Стефано Фиоре, Бернардо Корради Эмилиано Моретти нар Валенситай, одоо Холливүүдэд хүчээ сориж буй Франческо Коко сүүлд Деметрио Албертини нар Барселона-д, Италийн шигшээгийн Морено Торричелли Эспаньол-д тоглосон юм. Эдгээр бүх шилжилт хөдөлгөөнүүдийг хийсэн ихэнх тоглогчид нь хөгшөрсөн нэг бол багтаа гологдсон тоглогчид байсан бөгөөд 2004 оноос ирээдүйтэй залуу тоглогчидийг европын супер клубууд ангуучилж эхлэсэн юм. 2004 онд 17 настай байсан Жузеппе Росси-г Манчестер (одоо Вилларреал) Артуро Луполи-г Арсенал мөн Реал Мадрид Антонио Кассано-г их мөнгөөр өөрийн болгож байлаа.
2006 оны дэлхийн аваргуудаас Ф.Каннаваро,М.Матерацци, Ж.Замбротта, М.Оддо, К.Заккорда, А.Барцали, Л.Тони, Ф.Гроссо өөр улсын клубүүдэд тоглож байгааг бодоxод хөлбөмбөг ч даяарчлагдаж байн уу даа?
Friday, February 27, 2009
Итали дасгалжуулагч 2.
Мальдини. Энэ нэрийг сонссон хэн боловч Россонерри-чүүдийн мөнхийн багийн ахлагч Паоло Мальдини-г дурсан санах биз. Гэхдээ одоогоос 40 гаран жилийн өмнө түүний эцэг Чезаре Итали-д Паоло-гаас илүү нэр хүндтэй байсан гэвэл тийм ч худлаа зүйл болохгүй байх. Эцэг Мальдини:
1952-1953 онд Триестина багт
1954-1966 онуудад АС Милан багт
1966-1967 онд Торина багуудад тоглож явсан шилдэг хөлбөмбөгчин.
Түүний нэрийг Милан багаас салгахын аргагүй. Чезаре энэ л багт Аваргуудын лигийн аварга, дээд лигийн аварга гээд л клубын хэмжээнд авж болох бүх цол хэргэмийг хүртсэн тэрээр шигшээ багийнхаа хамтаар 1962 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бас оролцож байлаа.
Дасгалчуулагчийн гараагаа 1973 оноос эхлэж 1980 оныг хуртэл Милан, Фожжио, Тернана, Парма багуудад ажиллаж байгаад 1986 оноос 1996 оныг хуртэл Залуучуудын 21 хүртэлх насны шигшээ багийг удирдаж 1992, 1994, 1996 онуудад 3 удаа багаа Европын болгосон бөгөөд түүний дасгалчуулагч хийж байсан 10 жилийн хугацаанд Италийн хоёр үеийн шилдэг тоглогчид Мальдинигийн гараар өсөн бойжсон юм. Ингээд 1996-98 оны хооронд үндэсний шигшээ багаа удирдаж хүү Паоло-гийн хамтаар дэлхийн аваргад түрүүлэх мөрөөдлөө биелүүлэхээр Францыг зорьсоон. Бүх зүйл санасны дагуу бүтэж байлаа шөвгийн 8 багийн тоглолт талбайн эзэн Францтай. Өмнөх дэлхийн аваргад үзүүрлэсэн Итали. Тоглолтонд (миний үзсэн хамгийн анхны дэлхийн аварга үүнээс хойш Италийн багийн дэмжигч болж билээ) Жоркаефф, Бажо нарийн аюлтай довтолгоонуудыг эс тооцвол тогтуун тайван болж өнгөрснөөр хоёр баг торуулийн цохилтоор ялагчийг шийдэхэд Ди Бажжио... Үүний дараа шигшээ багийн дасгалчуулагчийн суудлаа Д.Зофф-д өгсөн бөгөөд өөрөө өмнөд Америкын шилдэг хамгаалттай Парагвайг дасгалжуулсан. Гэвч Япон Солонгосод түүнийг багийг Германы О. Нойвилль гомдоосон юм.
Итали дасгалжуулагч 1.
1927 оны 9 сарийн 26нд төрсөн Беарзот 1946 оноос нутгийнхаа Интер, Катаниа, Торино багуудад тоглосоор 1964 онд өөрийн карьераа төгсгөж дасгалчуулагч болохоор шийджээ. Олигтой сайн тоглогч болж чадаагүй тэрээр Торино багийнхаа туслах дасгалчуулагчаар ажлийнхаа гарааг эхэлжээ. Удалгүй Сери-С-д Прато багийг удирдаж байхад, тэр үеийн Италийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ферруцио Валкарежжи Беарзотыг өөрийн туслахаар ажилахыг санал болгосноор тэр шигшээ багтай холбогдсон юм. Энцогийн анхны том тэмцээн нь 1974 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байлаа. Удирдсан багаа 1968 оны Европын аварга болгож 1970 оны дэлхийн аварга-д аман хүзүүдүүлсэн Валкарежжи-г нэг жил Фулвио Бернардини орлосны дараа Энцо Беарзот Скуадра Аззурри-г 1975-1986 оны хооронд бүхэл бүтэн 11 жил удирдсан юм. Сонирхолтой нь түүний багт өдгөөгийн шилдэг дасгалчуулагчид болох Ф.Капелло М.Тарделли нарийн тоглогчид тоглож байлаа. Ингээд 1978 оны Дэлхийн аваргад 4 байр эзлэсэн Беарзот 1982 онд сайн баг бүрдүүлж чадсан ч хэсэгтээ 3 тоглож 3 тэнцжээ. Энэ л үед Беарзотийн авьяас Росси-гийн аз гийсэн юм. Хэсгээсээ гарснаас хойш Италичууд Аргентин, Бразил, Польш, Германыг дараалан xожиж 44 жилийн дараа дэлхийн аварга цол ахин хүртжээ. Энэ дэлхийн аваргийн өмнө хээл хахуулийн хэрэгт орооцолдоод байсан Росси-г Э.Беарзот л багт хэрэг болох довтлогч гэж сонгож авсан юм.
Монголын хөлбөмбөгийн ирээдүй (2007он)
Монголдоо техникээр бол нэг номер гэдэгтэй түүний дасгал сургуульлалтыг харсан хүн болгон санал нийлэх биз. Бид хамтдаа 5-р сургуулианхаа нэрийн өмнөс жил гаран хамт тоглосон. Учир нь би дээд ангилалд нь тоглодог байлаа. Гэхдээ нэг сургууль юм хойно байнга л хамт бэлтгэл хийнэ өдөр болгон тааралдана. Анх мань нөхөр Дамбадаржаагийнхаа Баастын голын эрэг дээр хөлбөмбөг тоглож сурсан юм шиг байгаан. Тэгээд сүүлд Шарxүү багш олж харжилжээ. Гэхдээ түүний өдий зэрэгтэй байгаа нь өөрийнх хөдөлмөр. Бэлтгэлийг тогтмол байнга үнэнч хийнэ биднийг сууж байхад ганцаараа тоглож л байна, бид гурван тойрог гүйсэн бол Мөрөн таван тойрог гүйх жишээтэй. Роналдиньо-г шүтнэ.
Гэрийнхээ хажууд ПС тоглоомын газар ажиллуулдаг тэрэн дээрээ суухаараа байнга хөлбөмбөгийн бичлэг үзсээр олон турлийн арга техниктэй болсон гэж өөрөө ярьдгийн. Сүүлд надад би Бавари Мюнхен-д тоглоно гэж ярьж байж билээ бүр үнэнгээсээ шүү. Ингээд түүний Таван Цагираг сонинд өгсөн ярьлцлагийг доор оруулав.
-Роналдиньо шиг өндөр техниктэй хөлбөмбөгч Монголд байгаа гэж сонслоо. Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
-Намайг Алтанхуягийн Мөрөн гэдэг. 1989 оны есдүгээр сарын 21-ний өдөр төрсөн. Хөлбөмбөгийн “Сэлэнгэ пресс” багт хүчин зүтгэдэг. Багтаа довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ жилээс үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан. “Сэлэнгэ пресс” болон үндэсний шигшээ багтаа 11 дугаартай тоглодог.
-Хэдтэйгээсээ хөлбөмбөг тоглож эхлэв? Бөмбөг жонглёрдохыг хэрхэн сурч байв аа?
-Бүр багаасаа бөмбөг өшиглөж эхэлсэн. Дөрөвдүгээр ангидаа V сургуулийн хөлбөмбөгийн багт, Ч.Шархүү багш дээр бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. Бөмбөг жонглёрдох үзүүлбэр зэргийг өнгөрсөн жилээс л сурсан.
-Ийм богино хугацаанд хүнд элементүүдийг сурсан хэрэг үү?
-Гурван сарын дотор л жонглёрдоод сурчихсан.
-Хамгийн удаан нь нэг үзүүлбэрээ хэдэн хоногт сурч байв? Ямар үзүүлбэр хамгийн амархан нь вэ?
-Хамгийн амархан нь Роналдиньогийн хөлөө давуулж өшиглөдөг үзүүлбэр. Харин толгой дээрээ тогтоох дасгалыг сурах гэж 14 хоногийг зарцуулсан. Уг нь ямар ч дасгал үзүүлбэрийг дээд тал нь 10 хоногт багтаагаад сурчихдаг юм. Гэхдээ байнга тасралтгүй давтахгүй бол сурахгүй.
-Яагаад жонглёрдох хүсэл эрмэлзэлтэй болсон юм?
-Өнгөрсөн жил Шведэд болсон “Goti Cup” өсвөр үеийн олон улсын тэмцээнд оролцож ирээд жонглёрдож сурах, өөрийн ур чадвараа дээшлүүлэх шаардлагатай гэж үзсэнээр эрчимтэй хичээллэсэн. “Goti Cup” тэмцээнд би “UB United” багийн бүрэлдэхүүнд тоглосон. Дэлхийн 160 гаруй орны өсвөрийн хөлбөмбөгчид Шведэд цугласан байлаа. Бид хэсгээсээ шалгараад 32-р байрт орсон юм.
-Энэ жил дээд лигтээ тоглоно биз?
-Одоохондоо өсвөрийн лигтээ л тоглоё гэж бодож байгаа. Тиймээс үндэсний лигийн тэмцээнд тоглохгүй. Ирэх долдугаар сарын 2-нд өсвөрийн лиг, насанд хүрэгчдийн үндэсний лиг эхэлнэ. Миний хувьд V сургуулийнхаа нэр дээрээс оролцоно.
-Өсвөр үеийн УАШТ-д ямар амжилт үзүүлж байв?
-Футзалын өсвөрийн УАШТ-д алт, мөнгө, хүрэл медалиуд хүртэж байсан.
-Насанд хүрэгчдийн ангилалд хэзээнээс өрсөлдөх болов? Энэ оноос шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан байх аа?
-Насанд хүрэгчдийн ангилалд зургадугаар ангиасаа тоглож байна. Харамсалтай нь саяхан болсон “Borgio Cup” тэмцээний үеэр хөлдөө гэмтэл авчихсан. Одоо л эдгэж байна. Уг нь би Макаод болж буй Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан байлаа.
-Хөлбөмбөг тоглохгүй гэртээ хэвтэх хүнд байна уу?
-Бөмбөг өшиглөхгүй болохоор үнэхээр хэцүү байна. Ядаж жонглёр ч хийж чадахгүй.
-Нэг оролдлогоор хичнээн удаа жонглёрдож байв?
-8120. Дунд нь хоёр ч удаа алдсан. Нэг дээр нь хүүхэд тээглээд алдчихсан. Харин нөгөөх дээр нь харанхуй болчихсон учир өөрөө больчихсон юм.
-Хэрвээ саад учраагүй бол хэд хүргэх вэ?
-Ямар ч л байсан 10.000 удаа жонглёрдчих байх.
-Жонглёрдоод хэдэн км явах бол?
-Энэ жил болсон “Дуулиан-2020” тэмцээний үеэр V сургуулиас 25-р эмийн сан хүртэл тасралтгүй жонглёрдож явсан удаатай. Багийнхантайгаа явж байсан болохоор машин тэрэг төдийлэн саад болоогүй.
-Одоо сурахыг эрмэлзэж буй үзүүлбэр бий юу?
-Болж өгвөл ар талаараа жонглёрдож сурмаар байна. Гэхдээ сурахад үнэхээр хэцүү л дээ. Одоо насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багт бэлтгэл сургуулилт хийж байгаа болохоор тэр бүр жонглёр хийлгэхгүй.
-”Дуулиан-2020" тэмцээний шилдэг тоглогчоор тодорч АНУ-д суралцах эрхээр шагнуулсан гэсэн…
-”Хас” банкнаас зохион явуулсан “Дуулиан-2020” тэмцээний шилдгийн шилдэг тоглогчоор шалгарч АНУ-д нэг жил сургалтад хамрах эрхээр шагнуулсан. Ирэх долдугаар сарын дундуур явах байх.
-Өөртэй чинь хамгийн сайн хөл нийлдэг тамирчин хэн бэ?
-V сургуулийнхаа Бүдээ, Түмэнжаргал нартайгаа илүү сайн тоглодог. Мөн шигшээ багийнхантайгаа тоглох сайхан байдаг. Би анх Дамбадаржаад “Хангарьд”, “Мон-Уран” багуудын бэлтгэлийг хараад хөлбөмбөгч болохоор шийдсэн. Одоо тэдгээр тоглогч нартайгаа хамт бэлтгэл хийгээд явж байна.
-Хэрвээ чамайг шигшээ багийг бүрдүүл гэвэл хэн хэнийг сонгох вэ?
-Хаалгачаар Ж.Энхбаяр, хамгаалагчаар Д.Лхүмбэнгарав, С.Баатарсүрэн, С.Одхүү, С.Мөнхбат, хагас хамгаалагчаар Г.Даваа-Очир, Б.Гарьдмагнай, М.Идэрсайхан, довтлогчоор Г.Төгсбаяр, Ц.Баярзориг, Б.Буман-Учрал ах нарыг тоглуулна.
-Ирээдүйд ямар мэргэжил эзэмших вэ?
-“Улаанбаатар” дээд сургуулиас надад урилга ирсэн. Ирэх жилээс тус сургуульд суралцах байх.
-Нэг тэмцээнд дээд тал нь хэдэн гоол хийж байв?
-”Дуулиан-2020" тэмцээнд нийт 12 тоглолтод 65 гоол оруулсан.
-Хүндэлж хайрладаг тамирчид мэдээж байдаг биз?
-Роналдиньог шүтдэг. Мөн Монголоосоо Д.Лхүмбэнгарав ахыг хүндэлж явдаг. Харин багуудаас “Барселона”-г дэмждэг. Роналдиньо тус багт тоглодог учраас тэр. Шигшээ багуудын хувьд Японы тоглолт надад үнэхээр таалагддаг. Маш хурдтай, үзүүштэй тоглолттой.






