Sunday, March 1, 2009

31:0

2001 оны 4 сарын 11нд Австралийн Коффс Харбор хотод дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Австралийн xөлбөмбөгийн шигшээ баг Самоагийн багийг 31:0 зөрүүгээр хожиж дэлхийн рекордыг тогтоосон билээ. Энэхүү тоглолтонд Австралийн багийн Арчи Томпсон 13 бамбаг оруулснаар 1908 онд нэг тоглолтонд 10 гоол оруулсан Даний Спохус Нелсон, 1912 онд мөн 10 гоол оруулсан Германы Готтфреид Фукс нарын амжилтыг давсан юм. Австралийн баг үүнээс өмнө Тонга улсын багийг 22:0 харьцаатай хожиж байжээ. Манай улсын шигшээ баг 1998 оны Азийн наадамд Узбекстаны багт 15:0 хожигдож байсан нь бас ч танагтай байна шүү.


No comments: